БНХАУ-ын эмч нар H7N9 гэсэн томуугаас сэргийлэх урьдчилан сэргийлэх тарилгыг боловсруулжээ. Өчигдөр Синхуа агентлагт томуу өвчнийг судлах Хятадын үндэсний төвийн захирал Шу Юэлуны ярьснаар, урьдчилан сэргийлэх тарилга дэлхийд энэ вирусын тархалтыг хянахад туслах юм. Урьд нь Бух дэлхийн эруул мэндийн байгууллагын шинжээчид H7N9-г бусад шувууны томуу өвчний тэмдэгтүүдтэй харьцуулан, уг вирус бусдаас тургэн тархаж, түүний мутаци өөрчлөлт өвчний эрсдэлийг илүүтэйгээр ихэсгэж байгааг тогтоожээ. Хагас жилийн дотор БНХАУ-д 130 халдварын тохиолдол тэмдэглэгджээ.