Гурж улсад улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал асуулга эхэллээ. Сонгуулийн хуудаст 23 нэр дэвшигчид оржээ. Орон нутгийн улс төр судлаачид 2-р шатанд оролцох ундсэн 3 нэр дэвшигчийг урьдчилан нэрлэсэн нь: засаглагч эвсэл «Гуржийн мөрөөдөл»-ийн Георгия Маргвелашвили, ерөхийлөгчийн «Үндэсний нэгдсэн хөдөлгөөн»-өөс Давид Бакрадзе, мөн «Нэгдсэн Гурж улс-ардчилсан хөдөлгөөн» намаас Нино Бурджанадзе нар юм. Ерөнхийлөгчийн суудалд 2 удаа дараалан суусан Михаил Саакашвили хууль ёсоор 3 дахь удаагаа өрсөлдөж чадахгуй. Сонгуулийн төв хорооны мэдээгээр Гурж улсад сонгуульд 3,5 сая хүн оролцох боломжтой байна. Бусад хилийн чанадад байгаа 48,5 сая хүн ам тэнд нээлттэй байгаа 52 хэсгууд дээр саналаа өгөх эрхтэй юм. Сонгууль орон нутгийн цагаар 20.00-д өндөрлөх болно. Гүрж улсад шинэ ерөнхийлөгчийг сонгосноор улс оронд жинхэнэ засгийн эрх ерөнхий сайдын гарт төвлөрөх тухай 2010 онд парламентаар баталсан Ундсэн хуулийн өөрчлелт үйлчилж эхлэх юм.