Японы зүүн-хойд бүс нутагт орших «Фукушима-1» АЦС-ын операторч компани энд болсон газар хөдлөлт станцад шинэ гэмтэл гаргаагүйг тогтоосон тухай Киодо агентлаг мэдээллээ. Түүнчлэн Мияги муж улсын «Онагава» АЦС хэвийн ажиллаж байна гэж Tohoku Electric энергийн компани мэдээлсэн байна. Өчигдөр орой японы эрэг хавийн нутгаас зүүн тийш 7,3 магнитудын газар хөдлөлт болов. Голомт нь японы эргээс 320 км зайтай 10 км гүнд оршиж байв.Эрх баригчид эрэг хаивийн хэдэн хотын оршин суугчдыг нүүлгэх захирамж өгсөн юм.