Өчигдөр Москвад Монгол иргэдийн нутгийн зөвлөлийн «Мөнх тэнгэр» төрийн бус олон нийтийн байгууллагыг нээв.ОХУ-д ажиллаж байгаа үйлдвэр, нэгдэл,пүүс компаниудын төлөөлөгчид болон Москвагийн их дээд сургуулиудын оюутнууд Москвагийн төвд нэгэн байшинд цугларав. Монгол иргэдийн нутгийн зөвлөлийн Ерөнхий захирал Д.Амарбаясгалан төрийн бус олон нийтийн байгууллагын төлөвлөгөөний талаар цугларсдад өгүүллээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ш.Алтангэрэл гэргийтэйгээ нээлтийн ёслолд байлцав.