Хятадын Sinopec нефтийн химийн корпораци Канадын баруун хэсэгт Montney, Duvernay занарын орд газруудын 50 хувийг худалдах бодолтой байна гэж Sinopec корпорацын хойд америкийн салбарын тэргүүн Фэн Жицян «Ройтер» агентлагад мэдээллээ.

Эдгээр хоёр орд газар нийт 2200 ам км талбай болон олон арван триллион шоо метр хийн нөөцтэй.Эдүгээ хятадын компаниос канадын төслүүдэд 10 тэрбум доллар оруулжээ. Энэ нь хятадын компанийн нийт хөрөнгө оруулалтын барагцаалбал 14 хувь юм.

Sinopec бол Хятадын нефть химийн томоохон корпораци юм. Нефть хийн геологийн хайгуул, нефтийн боловсруулалт, нефтийн хими, эрдэс бордооны үйлдвэрлэл, нефть хийн тээвэрлэлт корпорацын бизнесийн нэг хэсэг болсон юм.