Дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөнд оролцогчид Олимпийн наадмын үеэр гал зогсоох тухай дэлхийн хамтын нийгэмлэгийн зөвлөмжийг хүлээж авна гэдэгт НҮБ найдаж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын спортын хэрэг эрхлэсэн онц эрхт зөвлөх Вильфрид Лемке мэдэгдэв.

2014 оны өвлийн Олимпийн наадам Сочид гараа авахын өмнө НҮБ Олимпийн наадмын үеэр гал зогсоох тухай оросын тогтоолын төслийг авч үзнэ гэж тэрээр хэллээ.

1993 оноос хойш Олимпийн наадмыг хүлээн авч байгаа улс бүр «Спорт ба Олимпийн эрхэм дээд зорилгын ачаар дэлхийд энх тайван тогтоож, аж амьдралыг илүү зол жаргалтай болгох нь» гэсэн ерөнхий гарчигтай тогтоолыг санал болгож ирсэн юм.

Тогтоолд гарын үсэг зурсан ч Олимпийн наадмын үеэр үнэн хэрэг дээр зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход хэцүү байгааг түүх харуулсан гэж Лемке тэмдэглэн хэлэв. Одоо дэлхийд зэвсэг хэрэглэж байгаа бараг 70 мөргөлдөөн үргэлжилж байгааг тэрээр тэмдэглэв. Сочид Лемке Олимпийн спортын барилга байгууламжуудыг сонирхон үзэж байна.