Японы сайд нарын танхим нууц мэдээллийг задруулан тархаахын төлөө шийтгэлийг чангаруулах төрийн нууцын тухай хуулийн төслийг сайшаасан тухай засгийн газрын төлөөлөгч Ёсихидэ Суга Токиод хэвлэлийн байга хурал дээр мэдээллээ.

Төрийн нууцыг тайлан задрулсан албан хаагчийг 10 жил хүртэл хугацаагаар шоринд хорих тухай шинэ хуулийн төсөлд заажээ. Өдгөө болтол ийм гэмт хэрэг үйлдэгчийг нэг жилээр шоронд хориж байсан юм.

Парламент хуулийн төслийг сайшаасны дараа батлан хамгаалах, дипломат, сөрөг тагнуул болон террортэй хийх тэмцэлд хамаатай мэдээллийг төрийн нууц хэмээн үзэх юм. Парламентын гишүүд шинэ хуулийн төслийг аль болох түргэн батлана гэдэгт засгийн газар найдаж байгааг Суга онцлов.

Үүний өмнө Японы өмгөөлөгчдийн холбоо төрийн нууцыг далдлан хадгалах тухай хуулийн төслийг шүүмжилж, чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах уршигтай болохыг мэдэгдсэн билээ.