АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн 35 улсын төрийн тэргүүн нарын утсаар хийсэн яриаг сэм чагнаж байсан тухай британийн «Гардиан» сонин ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены баримт бичгүүдийг үндэслэн мэдээллээ.

Үндэсний аюулгүй байдлын агентлаг янз бүрийн тусгай газар тухайлбал Цагаан ордон, Төрийн департамент, Пентагоны ажилтнуудаас мэдээ баримт авч байсныг сонин мэдээлжээ. Т

ухайлбал эрх баригчдын нэгэн төлөөлөгч утасны 200 гаруй дугаар, түүний дотор 35 улсын төрийн тэргүүн нарын дугаарыг ҮАБА-д уламжласан аж. Гэвч чухам ямар улсуудын удирдагчдын тухай өгүүлснийг тодруулаагүй.

Янз бүрийн тусгай газрын ажилтнуудын уламжилсан утасны дугаарууд бусдын дугаарыг олж, яриаг сэм чагнахад тагнуулын албадын ажилтнуудад тусласан байна. Харин утсаар хийсэн яриануудыг сэм чагнасан нь «тагнуулын ялимгүй мэдээлэл баримт авахад» тусласан гэж баримт бичигт өгүүлжээ.