БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээ түр тасалдан зогссон нөхцөлд БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой гэж Москвад орос-солонгосын форумд оролцсон шинжээчид үзэж байна.

«Хоёр Солонгос улс хүчин чармайлтаа дайчилж, сөргөлдөх аюулыг арилгаж, бат бэх энх тайван, хамтын ажиллагаа өөд урагшлахад өнөөгийн нөхцөл таатай байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Жебиний хэлснээс РИА Новости агентлаг иш татан мэдээллээ.

Орос улс алс дорнодын хил орчимдоо түгшүүртэй байдлын голомтыг арилгахыг гойд сонирхож байна гэж тэрээр онцлов. Үүний хамт Өмнөд Солонгосын засгийн газар БНАСАУ-тай итгэлцэх бодлогыг бие даан сэргээж чадахгүйг шинжээчид тэмдэглэв.

«Умард Солонгсоос холбогдох үйл ажиллагаа явуулахгүй бол бид юу ч хийж чадахгүй» гэж Өмнөд Солонгосын нэгтгэх хүрээлэнгийн шинжээч Чон Сон Хун хэллээ. Түүний хэлснээр Өмнөд Солонгос «бодлогод нь Умард Солонгосыг нааштай хандуулахын тулд бүхнийг хийх ёстой».

Умард Солонгост өөрчлөлт гарвал зохино. «Цөмийн бамбай» эдийн засгаа хөгжүүлэхэд нь Пхеньянд туслахгүй. Орос Улс Пхеньян, Сөүлийн хоорондын харилцааг хэвийн болгохыг эдийн засгийн үүднээс сонирхож байна. Тус улс энэ үйл явцад их үүрэг гүйцтгэж мэднэ гэж шинжээчид тэмдэглэжээ.