АНУ-ын тусгай албадтай хамт нууц ажиллагаа явуулж байгааг нотлон харуулсан мэдээ, баримтууд ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд байгаа гэж Вашингтон гадаадын зарим тусгай албанд анхааруулсан тухай «Вашингтон пост» сонинд бичсэн байна.

Сноуденд байгаа олон арван мянган баримт бичгийн нэг хэсэг нь Иран, Хятад, Орос улсуудын талаар мэдээлэл авч нэгтгэх хөтөлбөрүүдийн тухай нууц мэдээлэл агуулж байна гэж АНУ-ын засаг захиргааны гишүүн нэрээ хэлэхгүй болзлоор уламжлан мэдээлэв.

Тухайлбал зарим тоо баримт НАТО-гийн гишүүн нэгэн улсаас Оросын талаар мэдээлэл авахад нь АНУ-ын Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчинд туслах хөтөлбөрт хамаатай байна.