ТУХН-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн тухайн байдал сайжрахыг хүлээлгүй хөгжлийнхөө хөтөлбөрийг боловсрулах ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Минскэд хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгдэв.

2012 онд ТУХН-ийн гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт 3,4 хувь байсан бол энэ онд дөнгөж 1,8 хувь болохыг тэрээр тэмдэглэжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалт, дотоодын бараа гүйлгээ багасаж байна.

Энэ хандлага дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотой гэж Ерөнхийлөгч Путин онцлов. «Гэвч манай улс орнууд хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ажил хэрэгч уур амьсгалыг төлөвшүүлж чадна» гэж Оросын удирдагч хэллээ.

Тэрээр хууль сахиулах хүрээнд ТУХН-ийн орнуудын харилцан ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байна.Зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм, мансуурулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх дунд хугацааны хэдэн хөтөлбөрийг энэ удаагийн хуралдааны өмнө уялдуулан зохицуулж амжсан гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлжээ.