Хятад улс «Шизянь-16» туршилт-эрдэм шинжилгээний хиймэл дагуулыг тойрог замд гаргав. Аппаратыг өнөөдөр Зюцюань сансрын хөлгийн буудлаас «Чанжэн-4В» зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөв. Мөн ангилалын хиймэл дагуул байгаль орчны байдлыг ажиглах, сансрын уудмыг судлах, эрдэм шинжилгээний хэдэн туршилт хийх зорилготой юм. Энэ нь «Чанжэн» пуужин зөөгчийн тусламжтайгаар үйлдсэн 182 дахь хөөргөлт билээ.