Тайландын буддистуудын тэргүүн Сомдет Пхра Наянасамвара Суваттхана Махатхера 100 настайдаа өчигдөр Бангкокад Чулалонгкорны их сургуулийн эмнэлэгт таалал төгсөв. Өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд нийтлүүлсэн Тайландын засгийн газрын албан ёсны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Тус улсад гурван өдрийн гашуудал зарлав. Төрийн далбааг гурван өдрийн турш улс даяар бөхийлгэх юм. Сомдет Пхра Наянасамвара 1989 оноос өдгөө хүртэл Тайландын буддистуудын тэргүүн байсан юм.