Ираны цөмийн технологи, хориг арга хэмжээний талаархи шинжээчид зуучилж байгаа зургаан улсын төлөөлөгчидтэй 10-р сарын 30,31-нд Вена хотноо уулзахыг Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Аракчи мэдэгдсэн тухай  ираны «Пресс-ТВ» телевизийн суваг мэдээллээ.

Ираны ГХЯ-ны улс төрийн хэрэг эрхлэсэн газрын дарга Хамид Баадинежад долоон хүн бүрэлдэхүүнд нь орсон төлөөлөгчдийг тэргүүлэхийг тэрээр тэмдэглэв. Түүнээс гадна эдийн засгийн банк, худалдаа, нефть, тээврийн салбаруудын дөрвөн шинжээч ирааны төлөөлөгчдэд нэгдэх юм.

Аракчи МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Аманотай 10-р сарын 28-нд уулзахыг «Пресс-ТВ» телевизийн суваг тэмдэглэжээ. Иран ба зуучлаж байгаа зургаан улсын төлөөлөгчид сүүлчийн хэлэлцээ 10-р сарын 15,16-нд Женевэд хийсэн билээ. Талууд хэлэлцээ чухал хэтийн төлөвтэй байгааг хүлээн зөвшөөрөв. Ээлжит хэлэлцээ 11-р сарын 7,8-нд Женевэд хийхээр тохиролцсон байна.