ТУХН-ийн гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хуралдаанаар Сири,Афганистан улсуудын байдлыг хэлэлцсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уулзалтын дүнгээр сэтгүүлчдэд мэдэгдэв. Сирийн хямрал бүс нутгийн төдийгүй дэлхийн дэг журмыг хамрасан олон улсын асуудал болсон гэж тэрээр тэмдэглэн хэллээ.

Афганистаны байдал ОУ болон Төв Ази дахь ТУХН-ийн гишүүн орнуудыг түгшүүлж байна. Хуралдаанд оролцогчид 2014 онд олон улсын хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш аюулгүй байдалд учирч мэдэх аюулыг аль болохоор зөөлрүүлэн багасгах асуудлаар санал солилцов.

Түүнчлэн сайд нар олон улсын тавцанд ТУХН-ийн гишүүн орнуудын гадаад улс төрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг авч үзэж хэлэлцсэн гэж Сергей Лавров мэдэгдлээ.