Олимпийн бамбарыг оросын «Ялалтын 50 жилийн ой» атомын мөс хагалагч онгоцоор дэлхийн түүхэнд анх удаа Хойд туйлд тээвэрлэж хүргэв. 10-р сарын 15-нд Мурманскаас гарсан мөс хагалагч онгоц Хойд Мөсөн далайгаар 2500 гаруй км замыг туулж, өнөөдер Хойд туйлд хүрэв. Энэ завсар Олимпийн бамбар онгоцны нэгэн тасагт тусгай чингэлэгт байв.

«Сочи 2014» Олимпийн бамбарын буухиа өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн удаан үргэлжлэх өргөн цар хүрээтэй ажиллагаа болж байна. Орос орон даяар Олимпийн бамбарыг барьсан хүмүүс онгоц, галт тэрэг,цаст замаар явагч,буга ба нохой хөллөсөн чарга, гурвалсан мориор явах юм.

Хойд туйлд хүрсэн нь буухианы дөрвөн тусгай үе шатны нэг юм. Хожим Олимпийн бамбарыг Байгал нуурын ёроолд буулгаж, 5300 метр өндөр Эльбрус оргилд гаргаж, задгай сансар луу явуулна.