АНУ өөрийн байлдааны тэнгисийн хөлөг онгоцуудын заримыг Сирийн эргээс татан авч байна гэж АНУ-ын ТЦХ-ний штабын дарга, адмирал Жонатан Гринерт мэдээлжээ.

Түүний ярьснаар авиа зөөвөрлөгч «Нимиц», түүний дагалдах пуужингийн эскадрын мина зөөгч «Уильям Лоуренс», «Стокдейл» зэрэг нь эх орондоо буцахаар төлөвлөгдсөн байна. Одоо тэд Газрын дундад тэнгисийн зүүн дүүрэгт оршиж байгаа юм.

АНУ-ын ТЦХ-ний мэдээгээр «Нимиц» авиа зөөвөрлөгчөөр толгойлуулсан агаарын цохилтын бүлэг Газрын дундад тэнгисээс ойрын хэдэн 7 хоногт гарч явах бөгөөд Номхон далайн Бремертоны баазыг чиглэх юм.

Түүний араас Сирийн эргийн байлдааны жижүүрээс Атлантын Норфолкын бааз руу пуужингийн эскадрын мина зөөгч «Бэрри», «Грейвли» зэрэг буцах юм.

АНУ-ын тэнгисийн цэргийн бүлэглэлүүд багассаны дараа Газрын дундад тэнгисийн дорнодод пуужингийн хэрэх онгоц «Монтерей», эскадрын мина зөөгч «Стаут» болон «Рэмедж» гэсэн 3 байлдааны хөлөг онгоц үлдэх болно.