Хятадаас Агаарын довтолгооноос хамгаалах цогцолборыг худалдан авах асуудлаар хэлэлцээ хийж эхлэх тухай туркын шийдвэр АНУ-ыг түгшүүлсэн гэж АНУ-аас Анкарад суугаа элчин сайд Френсис Риччиардоне мэдэгдлээ.

Эдгээр цогцолборыг Туркад нийлүүлэх тендерт тэргүүлсэн хятадын CPMIEC компани олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн тул америкийн хоригийн үйл ажиллагаанд хамрагдаж байгааг тэрээр дурдав. Вашингтон Хятадаас эдгээр цогцолбор худалдан авахтай холбогдуулан Туркад үүний өмнө гомдол илэрхийлж, НАТО-гийн зэвсгийн стандартад нийцэхгүй байгааг заасан билээ.

Туркын худалдааны дүрмийн дагуу өнгөрсөн сард Батлан хамгаалах аж үйлдвэрийн нарийн бичгийн дарга нарын газраас Алсын тусгалын FD- 2000 зенит-пуужингийн цогцолборыг санал болгосон хятадын CPMIEC, «Пэтриот» систем бүхий америкийн «Райтеон», SAMPT системтэй итали-францын Eurosam зэрэг гурван компанийг тендерт оролцуулах шийдвэр гаргажээ.

Дараа нь Турк наймаалах болзлоор Хятадтай хэлэлцээ хийнэ. Талууд тохиролцож чадахгүй бол цаашид хэлэлцээ өөр хоёр компанитай хийх юм.