Хятадын Шаньдун мужийн дээд шүүх бүх насаар нь шоронд хоригдох ял хүлээсэн Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгов. Хээл хахууль авч, хөрөнгө шамшигдуулах, эрх мэдлээ хортойгоор ашигласан ялаар яллаж гаргасан шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр байлгасан тухай өнөөдөр хятадын ХМХ-үүд уламжлан мэдээлэв.

Шүүх Бо Силайн хэргийг цаашид ахин авч үзэх ямар ч үүрэггүй болсон. Үүнээс хойш тэр олны өмнө гарч ирэхгүй гэж ялтны өмгөөлөгч «Франс Пресс» агентлагад мэдээлжээ. Намын хорооны нарийн бичгийн дарга асны урьд давж заалдсан гомдолыг 10-р сард авч үзсэн шүүхийн хаалттай сонсголд тэр ирээгүй гэж өмгөөлөгч нэмж хэллээ.

Бо Силай 2012 оноос наана БНХАУ-ын дээгүүр албан тушаалтай улс төрчийн нэг байсан. Гэвч британийн бизнес эрхлэгч Нил Хейвудыг Чунцинд хөнөөсөн гэмт хэргийн шуугиант тодорхой зүйл илэрснээс хойш улс төрийн ажил хэрэг нь дампуурав. Бо Силайн гэргий Гку Кайлайн тушаалаар британийн иргэнийг хордуулсан нь илрэв.

Урьд өмнө БНХАУ-ын шүүх гэргийд нь цаазаар авах ял ногдуулж, ёсоор болгох хугацааг хойшлуулсан билээ. Бо Силайг огцруулж, хэргий нь шүүн тасласан явдал сүүлийн хэдэн арван жилд БНХАУ-д явагдсан улс төрийн хамгийн шуугиант ажиллагаа болов. Авилгалтай хийх тэмцлийг Хятадын эрх баригч намын гол зорилтын нэг гэж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Си Зинпин мэдэгдсэн юм.