Өнөөдөр Өмнөд Солонгос Японы тэнгисийн Токиогийн өнгөлзөж байгаа Токто (Такэсима) арлуудын ойролцоо байлдааны сургууль хийлээ. Өмнөд Солонгосын усан цэрэг, тэнгсийн цагдаагийн газрын төлөөлөгчид «Токтогийн өдөр» гэгчэд зориулсан батлан хамгаалах байлдааны сургуульд оролцсон тухай цэргийн командлалын төлөөлөгч мэдээллээ.

Сургууль ямар нэг улсын десант хоёр аралд хууль бусаар буусан нөхцөлд арга хэмжээ авах агуулгатай байв. 3,2 тонн усан түрцтэй эскадрын мина зөөгч, эргийн харуулын онгоцыг оролцуулан байлдааны таван онгоц болон F15K сөнөөгч онгоцууд байлдааны сургуульд оролцсон байна.

Мөн БНСолонгос Улсын Тэнгисийн цэргийн шумбагч онгоцууд UH-60 нисдэг тэргүүдийг хэрэглэн гаднаас цөмрөн орсон хүчний ажиллагааг дууриалгаж явуулав. Өнгөрсөн онд тэнгисйн явган цэрэг мөн үүрэг гүйцэтгэсэн билээ. 1954 оноос хойш Өмнөд Солонгос цагдаагийн жижиг салбар ангиа Токтоо арлуудад байлгаж байна.