Японы сансрын нисгэгч Коичи Ваката Олон улсын сансрын станц дээр японы үндэсний хоолоор ажил нэгтнүүдийг дайлж, Дэлхийн хажуугаар нисч гарах султ од болон Сочийн Олимпийн наадмын нээлтийн зургийг тойрог замаас авах бодолтой байна.

Тэрээр ОУСС руу нисэх багийн гишүүдийн цэсийг батласны дараа Москва орчмын Оддын хотхонд хэвлэлийн бага хурал дээр энэ тухай өгүүлжээ. Оросын сансрын нисгэгч Михаил Тюрин, америкийн Рик Мастраккио, японы Коичи нар гол багийн бүрэлдэхүүнд орсон юм.

Японы сансрын нисгэгч ОУСС-д ажиллах багийг анх удаа тэргүүлэх нь нислэгийн онцлог билээ. Ваката японы ямар нэг онц заншил тойрог замд тогтоох гээгүй. 11-р сарын 7-нд станц руу зүглэх багийн гишүүд хагас жил тэнд ажиллахад бэлэн байна. Энэ зорилгоор 2,5 жилийн бэлтгэл хийсэн гэж тэрээр мэдээлэв.

ОУСС-ын багийн ямар дарга Таны хувьд үлгэр жишээ болж байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа «Геннадий Падалка-сан» гэжээ.