«Торгон зам» угсаатны загвар болон «Газрын амьсгаа» хэмээх хөөмийн мастеруудын уралдаан 11-р сарын 12-14-нд Буриадад болох юм. Түүнд загвар зохион бүтээгчид, дуучид Орос, Монголын олон бүс нутгуудаас оролцож, Буриад, Хакаси, Алтайн хязгаар, Тува, Монголын шилдэг хөгжимчид, хөөмийчдийн аялгуунд үндэстний хувцас, гоёл чимэглэлийн загвар үзүүлбэрийг үзэгчид үзэж сонирхох болно.

Угсаатны загварын уралдааны үндсэн сэдэв энэ онд үндэсний хувцас, угсаатны сэдвийг орчин үеийн загварт хөрвүүлэх явдал юм. Энэ уралдаан Буриад улсад 4 дэх удаагаа, харин хөөмийчдийн уралдаан 6 дахь удаагаа явагдаж байгаа юм. Уралдааны сонгон шалгаруулалт 11-р сарын 12-нд, харин хоёр уралдааны хамтарсан тоглолт 11-р сарын 14-нд Бестужевын нэрэмжит орос Улсын жүжгийн театрын тайзан дээр болох юм.