Нийгэмд авилгал нэлээд тархсан. Ялангуяа орон нутгийн засаглал хахуульдаж байна гэж оросын оршин суугчид үзэж байгаа тухай «Интерфакс» агентлаг Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвийн судалгааг үндэслэн мэдээлэв.

Авилгал гаарсан гэж асуултад хариулагсадын 80 хувь нь үзэж байна. Ийм саналтай хүмүүсийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2008 онд 77, 2012 онд 75 хувь нь ийм саналтай байсныг Төвийн шинжээчдийн олон жилийн судлалын үр дүн харуулж байна.

Авилгал гаарсан гэж том болон дунд зэргийн хотын оршин суугчдын 86-89 хувь нь үзэж байна. Хот тосгонд нь энэ үзэгдэл тархсан гэж асуултад хариулагсдын 62 хувь нь мэдээлэв.

Орон нутгийн засаглал авилгалд улам нэрвэгдэж байна. Авилгал жилээс жилд эрс гаарсаар байна гэж оросын оршин суугчид үзэж байна. Түүнчлэн Улсын автохесгийн шалган байцаах газар болон холбооны засаглал хахуульдсаар байна.

Харин Улсын автохесгийн шалган байцаах газрыг авилгалтай холбогдуулан дурдах тохиолдол цөөрсөн байхад холбооны засгийг олонтаа дурдах болсон. Сүүлийн жилд гол төлөв эмнэлгийн ажилтнуудад хахууль өгсөн гэж асуултад хариулагсадын 54 хувь нь тэмдэглэв.

Үүний хамт нийгэм судлаачдын тоо баримтуудаас харахад 2008 онд боловсролын хүрээнд авилгал арга буюу өгөгсөд 36 хувь эзлэж байсан бол 2013 онд тэдний тоо хэмжээ 21 хувь хүртэл буурсан байна.