Хөгжиж байгаа орнуудын Төв банкууд алт валютын нөөцөө нэлээд нэмэгдүүлэв. Энэ хавар,зун үндэсний валютыг уналтаас хамгаалах шаардлага гарсан учир нөөц нь багассан билээ. Нөөцийн өсөлт хөгжиж байгаа орнуудын зах зээлд капитал ахин шилжиж байгааг тусган харуулсан гэж британийн «Файнэншл таймс» сонинд бичжээ.

Сүүлийн хоёр сард 10 улс, түүний дотор Мексик, Турк, Бразили, Өмнөд Солонгос, Индонези улсууд алт валютын нөөцөө сэргээж нэмэгдүүлсэн тухай JPMorgan мэдээлжээ. Эдгээр 10 улсын нөөц 4-р сараас 7-р сар хүртэл барагцаалбал 40 тэрбум доллараар багассан билээ. Хятад улс 3 дахь улиралд алт валютын нөөцөө урьд үзэгдээгүй хэмжээгээр нэмэгдүүлж 163 тэрбум долларт хүргэв.

Энэ нь долларын ханш унасантай холбоотой гэж JPMorgan үзэж байна. Алт валютын нөөц 150 тэрбум доллараар нэмэгдсэн явдал хөгжиж байгаа орнуудад барагцаалбал 115 тэрбум долларын капитал шилжсний үр дүн болсон гэж шинжээчид тэмдэглэв. АНУ-ын холбооны нөөцийн систем ирэх он хүртэл эдийн засгийг урамшуулах хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал хөгжиж байгаа олонх улсад ашиг тустай болжээ.