БНАСАУ Кэсон аж үйлдвэрийн цогцолборт очих зөвшөөрөл өмнөд солонгосын депутатуудад анх удаа өгсөн тухай өнөөдөр БНСолонгос Улсын нэгтгэх яам мэдэгдээд төлөөлөгчид ирэх лхагва гаригт хүрэлцэн очиж болзошгүй гэж лавлан тодруулжээ.

Аж үйлдвэрийн цогцолбор саяхан ажлаа сэргээснээс хойш бизнес эрхлэхэд түвэг бэрхшээл тулгарсан гэж өмнөд солонгосын бизнес эрхлэгчид удаа дараа гомдол илэрхийлсэн учир депутатууд тийшээ явахаар шийдвэрлсэн. Энэ нь өмнөд солонгосын парламентын гишүүдийн Кэсон цолгцолборт анх удаа хийх аялал юм.