Саудын Араб Улс сирийн хямралыг НҮБ-д хэр зохицуулж байгаа болон АНУ, Иран хоёр ойртох шинж тэмдэг мэдрэгдсэнд дургүйцэж НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүн болохоос татгалзсан бололтой гэж Москва дахь НҮБ-ын мэдээллийн төвийн захирал Александр Горелик оросын нийслэлд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Түүний хэлснээр Саудын Араб Улсын мөн алхам НҮБ ба дэлхийн хамтын нийгэмлэгт тодорхой нөлөө үзүүлсэн. Саудын Араб Улс ийм алхам хийх эрхтэй байсан гэж Александр Горелик тэмдэглэн хэллээ.