Вашингтонд айлчилж байгаа Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан нисэгчгүй нисдэг аппаратаа пакистаны нутаг дэвсгэрт цохилт өгөхөд хэрэглэхээ болих хүсэлт тавьсан тухай өнөөдөр британийн Би-би-си телевиз радиогийн корпораци мэдээллээ.

Шариф,Обама нар хоёр талын ба бүс нутаг, олон улсын хэд хэдэн асуудлыг авч үзэж хэлэлцэв. АНУ Пакистанд «Аль-Каидатай» хамссан этгээдүүдийн баазуудад цохилт өгөхөд нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэж байна. Ийм буудлагад энгийн номхон олон оршин суугч хэлмэгдэж байгаад хүний эрхийг хамгаалах бүлгүүд анхаарлыг хандуулав.