Оросын стратегийн пуужингийн цэрэг пуужингийн дивизүүдээ шинэчлэн зэвсэглэх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж ОХУ-ын БХЯ-ны стратегийн пуужингийн зэвсгийн хэвлэлийн албаны төлөөлөгч хурандаа Игорь Егоров мэдээлэв.

Энэ цэрэгт пуужингийн шинэ цогцолборын хувь үргэлж өсөн нэмэгдэж байна гэж тэрээр тэмдэглэв. 2016 он гэхэд пуужингийн шинэ цогцолбор цохилтын бүлгэмд бараг 60, 2021 он гэхэд 98 хувь тус тус эзлэнэ гэж хурандаа Егоров хэллээ.

Тухайлбал шинэ техникийг Новосибирскын болон Тагилын пуужингийн дивизүүдэд явуулж байгааг БХЯ-ны төлөөлөгч тэмдэглэв. 2013 онд цэргийн ба тусгай 100 гаруй нэгж техник түүний дотор пуужингийн цогцолборын шинэ агрегатаар эдгээр анги нэгтгэлийг зэвсэглэжээ. Шинэчлэн зэвсэглэхийн хамт удирдлагын шинэ шинэ цэгийг байгуулж байна гэж хурандаа Игорь Егоров нэмж хэллээ.