Ойрын үед Энэтхэгийн сансрын уудмыг судлах байгууллагаас Ангараг гариг руу зонд хөөргөснөөр Азид сансрын өрсөлдөөн гаарах юм. Энэтхэгийн ХМХ уламжилснаар хөөргөлтийн бэлтгэл дуусч байна.

Энэ зондыг 10-р сарын 28-нд хөөргөхөөр телевлеж байснаа 11-р сарын 5 хүртэл хойшлуулжээ. Хөөргөлт амжилттай болвол Энэтхэгийн сансрын уудмыг судлах байгууллага Ангараг гариг руу зонд хөөргөх үр дүнд хүрсэн 4 дэх байгууллага болно.

АНУ,ЕХ,ОХУ урьд гурван зондыг хөөргөжээ. Дели Ангараг гаригийг судлах талаар Бээжингээс тэргүүлэх нь Энэтхэг улсын хувьд үндэсний бахархал болно гэж британийн Би-би-си телевиз радиогийн корпораци тэмдэглэв.

Энэтхэг улс бүр 30 жилийн турш сансрыг судлаж байна. Урьдын сансрын үйл ажиллагаанд нь хиймэл дагуулын ашиглалт давамгайлж байсан. 2008 онд Энэтхэг Улс сансрын хөтөлбөрөө Сарны судалгаанд чиглүүлсэн билээ.

Ангараг гариг руу зонд хөөргөхөд нь Энэтхэгт 1 жил 9 сарын хугацаа шаардагджээ. Гэвч Хятад улс ч энэ салбарт урагш ахиж байна. Хятадын улсын сансар судлалын газар энэ оны 12-р сард «Чанъэ-3» сансрын хөлгөө Сар луу хөөргөх төлөвлөгөөтэй байна.