Хөгжиж байгаа орнуудын үүрэг өсөн нэмэгдэж байгааг харгалзан НҮБ-ыг шинэтгэх ёстой гэж Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Арагчи мэдэгдлээ. НҮБ олон улсын улс төр,эдийн засгийн тавцанд үйл ажиллагаа явуулахын тулд буурьтай шинэтгэл явуулах ёстой гэж Арагчийн хэлснээс ираны ХМХ иш татан мэдээлэв.

Шинэтгэл хувь заяагаа өөрөө тодорхойлох ард түмний эрхийг хүндэтгэж, шинэ технологи ашиглах боломж улс орнуудад олгох ёстой гэж Ираны ГХ-ийн дэд сайд хэлжээ.

Түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүд эгэл жирийн иргэдийн байдал болон эмнэлэг, боловсролын болон ядууралтай тэмцэх улсын хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зохисгүй нөлөөлж байна гэж тэрээр мэдэгджээ.Хөгжиж байгаа улсын талаар ийм хориг тогтоох нь НҮБ-ын дүрэмд харшлах төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэж Арагчи онцлов.