Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа агаарын байдал доройтсон үед замд машины тоо хэмжээг хоёр дахин багасгана гэж өнөөдөр орон нутгийн сонинуудад нийтлүүлсэн «Бээжингийн агаар аюултай бохирдсоны хариуд яаран авах арга хэмжээний төлөвлөгөөнд» өгүүлжээ.

Бээжин хотын захиргаа агаарын бохирдол туйлдаа хүрсэн цагт ийм хязгаарлалт тогтоов. Мөн үед тэгш тооны өдөр номерыг нь сүүлчийн тоо тэгш, сондгой тооны өдөр сондгой номертой машинууд гудамжуудад гарна.

Ийм өдрүүдэд байгаль орчинг бохирдуулах үйлдвэрүүдийг зогсоож, бусад үйлдвэрийн хорт хаягдлыг 30 хувь хүртэл хорогдуулна. Мөн бага, дунд ангийн сурагчдын хичээлийг зогсоож, хүүхдийн цэцэрлэгүүдийг хаах юм.

Гадаа удаан байхаас сэрэмжлэхийг хотынхонд уриалав. Дээрх төлөвлөгөө экологийн «хөхөөс» «улаан» хүртэл түгшүүрийн дөрвөн төвшингийн дагуу хотын алба, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг журамлаж байна.