Орос,Хятадын хамтын ажиллагаа нефть хийн салбарт тухайлбал дээд зэргийн технологийн хөгжилд тулгуурлах ёстой гэж өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадын ШУА-ийн Хэфэйн физикийн хүрээлэнгийн оюутнуудын өмнө үг хэлэхдээ мэдэгдэв.

Нефть хийн сэдэв хоёр орны хамтын ажиллагааны салбарт эн түрүүнд гарсан гэж Оросын Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ. Түүний мэдээлснээр талууд нүүрс ус төрөгчөөс атомын энерги хүртэл энергийн бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна. Дээд зэргийн технологи орос-хятадын хамтын ажиллагааны төвд ямагт байх ёстой гэж Ерөнхий сайд онцлов.

Медведев өчигдөр гарын үсэг зурсан илүү их хэмжээний нефть ахин боловсруулах орчин цагийн технологитэй Тяньзиний нефть боловсруулах заводыг байгуулах тухай хэлэлцээрийг жишээ болгон дурдав.