Энэтхэг, Хятад улсууд өнөөдөр хоёр улсуудын хоорондын хилийн шугам дээрх бодит хяналтын түгшүүрт байдлыг багасгахыг уриалсан хил дээрх цэргийн хамтын ажиллагаагааны тухай шинэ гэрээнд болон өөр 8 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Бээжинд албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирсэн Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нарын хэлэлцээрийн үр дүнд уг зөвшилцөлд гарын үсэг зурсан байна.

Баримт бичиг өнгөрсөн 7 хоногт Энэтхэгийн сайд нарын зөвлөлийн аюулгүй ажиллагааны хорооны танхимаар дэмжигджээ. Зөвшилцөл хоёр орны зэвсэгт хүчний цэргийн үйл ажиллагааны удирдлагын төвшинд байнгын харилцаатай байх, хилийн шугамын бодит шалгалтаар бие биеийнхээ газар нутаг луу халдан орохоос сэргийлэх арга хэмжээг харгалзан үзжээ.

Энэ нь Манмохан Сингх, Ли Кэцян нарын энэ онд хийсэн хоёр дахь уулзалт юм. Энэтхэгийн ерөнхий сайдын Хятадад хийх уулзалт 10-р сарын 24-нд өндөрлөх болно.