10-р сарын 22-нд ОХУ-ын Байгалийн хязгаарын засгийн газрын Тэргүүлэгчид Халхын Голд орос-монголын дайчид японы түрэмгийлэгчдийг ялсаны 75 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээ, түүнд бэлтгэх талаар шийдвэр гаргажээ.

Байгалийн хязгаарын мужийн захирагч Константин Ильковскийн үзэж байгаагаар баяр ёслолын арга хэмжээг зохион явуулахад хязгаар дорвитой бэлтгэх ёстой юм.

2013 оны 2-р сарын 18-нд ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу, Монголын БХ-ын сайд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нарын хооронд болсон хэлэлцээрийн явцад Халхын Голд японы түрэмгийлэгчдийг бут цохиход ЗХУ-ын асар их үүрэг оролцоог харгалзан үзэж түүхийн энэ чухал үйл явдлын 75 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээг хамтран явуулахыг оросын талд санал болгожээ. Байгалийн хязгаарт ойн арга хэмжээг явуулах зохион байгуулалтын хороо байгуулагдах юм.

ЗХУ, Монгол, Япон улсуудын хооронд Халхын Голын орчимд дайны үйлдлийг зогсоох тухай гэрээнд 1939 оны 9-р сарын 15-нд гарын үсэг зурагдсан билээ. Халхын Голд ЗХУ, Монгол улсын байгуулсан ялалт Дэлхийн II дайны үед Япон улс ЗХУ луу дайрахаас татгалзах нэг шалтгаан болсон юм.