Шинэ технологи «Li-Fi» -ийг ашиглах талаар хятадын эрдэмтдийн туршилт амжилттай болсон нь интернет хэрэглэгчид интернетийн сүлжээнд гэрэлтүүлэх төхөөрөмжийн тусламжтайгаар холбогдож болохыг харуулжээ. Энэ тухай өнгөрсөн пүрэв гаригт Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

«Лай-фай»-ийн үйлчлэх зарчим нь утасгүй технологи «Wi-Fi» шиг радио долгионоор биш гэрлийн цацрагийн тусламжтайгаар тоон мэдээлэл дамжуулах дээр үндэслэгджээ.

Үүний тулд ердийн 1 Вт-ын гэрлэн диодтай чийдэнд микрочипийг суулган, гэрэл асаахад компьютерт суулгасан төхөөрөмжид дохио дамжуулагддаг байна. Ийм маягаар хэрэглэгч сүлжээнд байхын тулд лампыг байнга асаалттай байлгах ёстой юм.

Шинэ технологи мэдээллийг секундад 150 мегабит хурдтайгаар дамжуулах боломж олгодог явдал Хятадын интернетийн дундаж хурдаас хамаагүй илүү байна гэж мэдээллийн технологийн мэргэжилтэн Фуданий их сургуулийн профессор Чи Нань мэдээлжээ.