Камбоджид үерийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 168 болжээ гэж өнөөдөр Синхуа агентлаг орон нутгийн засгийн газраас эх сурвалж болгон мэдээлжээ.

9 сарын дундаас ургэлжилж буй үерийн уршгаар нийтдээ 1,7 сая хүн ямар нэгэн хэмжээгээр хохирсон байна. 3 мянган кв.км цагаан будааны талбай, 3,5 мянган км зам үерт автжээ.

Энэ гамшигт байдлын хохирол ойролцоогоор 500 сая долларт хүрчээ. Камбоджид үер жил болгон 8-10 сард болдог байна. Орон нутгийн ХМХ-ийн мэдээгээр сүүлийн үед хамгийн их эвдрэл сүйрэл учруулсан нь 2011 онд тэмдэглэгдсэн бөгөөд тэр үед «их усанд» хохирогчдын тоо 250 хүн байжээ.