Усан цэргийн аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр Өмнөд Солонгосын Пусан хотод нээгдэх тухай Ренхап агентлаг мэдээлэв. Усан цэргийн зэвсгийн цоо шинэ систем болон шинэ загварын онгоцуудыг үзүүлэх юм. Ийм үзэсгэлэн хоёр жилд нэг удаа гардаг.

Энэ удаагийн үзэсгэлэн Пусанд өнөөдрөөс баасан гаригийг дуустал ажиллана. Зохион байгуулагчды нь мэдээлснээр дэлхийн 55 орны 1590 компанийн төлөөлөгчид Пусанд хүрэлцэн очжээ. Маргааш Өмнөд Солонгосын усан цэрэг сүүлчийн загварын онгоцууд, нисэх онгоцуудынхаа чалдварыг өмнөд эрэг хавийн нутагт үзүүлэх юм.

Дэлхийн 20 улсын төлөөлөгчид Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрүүд, түүний дотор Daewoo Shipbuilding & Marine Engineering, LIG NEX 1, Samsung Thales компаниудад очих тухай Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн флотын төлөөлөгч мэдээлэв.