Энэтхэгийн өмнөд Тамилнад мужид Орос Улсын тусламжтайгаар барьж байгаа «Куданкулам» АЦС-ын анхны блокыг урд шөнө энергийн сүлжээнд залгасан тухай NDTV телевизийн суваг мэдээллээ. Энергийн анхны блокыг 30 хувь хүчин чадлаар нь залгасан хийгээд цаашдаа хүчин чадалы нь нэмэгдүүлнэ.

Нэмэгдуулэх тусам холбогдох туршилт хийх юм. Энэтхэгийн зохицуулагчийн хатуу хяналтын дор ажил хийж байна. АЦС Тамилнад муж улс төдийгүй энэтхэгийн өмнөд бүх бүс нутгийг энергиэр хангах ёстой. Үүний өмнө 7-р сард анхны блокыг ажиллуулж үзсэн билээ. «Куданкулам» АЦС бол орос-энэтхэгийн хамтын ажиллагааны нэн чухал барилга байгууламж юм.

Тус станцыг 1988 оны засгийн газар хоорондын хэлэцээр болон түүнд хавсаргасан 1998 оны нэмэлт баримт бичгийн дагуу Орос Улсын техникийн тусламжтайгаар барьж байна. Энэтхэгийн атомын энергийн корпорац төслийн захиалагч, станцын операторч юм.Одоо АЦС-ын 2 дахь блокыг барьж дуусч байна.