Өнөөдөр Бээжинд ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нар хэлэлцээнийхээ дүнгээр хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Талууд түншлэлээ янз бүрийн салбарт хөгжүүлэхийг хичээж байгаагаа баримт бичигт илэрхийлжээ. Мөн олон улсын тавцанд хоёр орны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах нь чухлыг тэмдэглэжээ. Москва Бээжингийн хоорондын харилцаа стратегийн шинж чанартайг баримт биичгт онцолсон юм.

Түүнээс гадна хэлэлцээний дүнгээр ОХУ-ын боловсрол, ШУ-ны яам, БНХАУ-ын боловсролын яамны хооронд хоёр орны нэг төрлийн их дээд сургуулийн холбоог байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Оросын эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын худалдааны яам, Хэйлунзян муж улсын ардын засгийн газар «Орос-хятадын ЭКСПО» үзэсгэлэнг гаргах тухай хэлэлцээр байгуулав.

Оросын холбоо, алсын зам харилцааны сайд Николай Никифоров, Хятадын аж үйлдвэр, мэдээлэл зүйн сайд Мяо Вэй нар Орос,Хятадын хооронд олон улсын цахилгаан холбооны үйчилгээ, роумингийн тарифийг багасгах асуудлаар ойлголцох тухай санамж бичигт гарын үсэг бас зурав.

Түүнчлэн ОХУ-ын Холбооны гаалийн алба болон БНХАУ-ын Гаалийн удирдах газар гаалийн зохицуулалттай холбоотой хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Тодорхой төрлийн бараа таваарын талаархи гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай протокол болон нисэх онгоцны тээвэрлэлтийн хүрээнд гаалийн хууль зөрчихтэй тэмцэх талаар ойлголцох тухай санамж бичиг тэдгээрийн дотор байна.