АНУ-ын тусгай албадаас францын иргэдийг мөрдөж байгааг «үнэн сэтгэлээсээ сайшаахгүй байна» гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг Елисейн ордны мэдэгдлээс иш татан уламжлав.

Өчигдөр хоёр орны ерөнхийлөгчид утсаар ярилцаж, францын «Монд» сонины шуугиант мэдээллийг хэлэлцэв. Энэ сонины газар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дөнгөж 30 өдрийн дотор утсаар хийсэн 70 сая гаруй яриаг замаас нь авч сонссон тухай баримт бичгүүдийг авчээ.

«Анд, холбоотнууд бие биенэ мөрдөх нь хүлцэж үл болох хэрэг» хийгээд францын иргэдийн хувийн амьдралын халдашгүй эрхийг зөрчиж байна гэж Олланд мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч будлианыг тайлбарлахыг америкийн талаас шаардав.

Францын иргэдийн яриануудыг сэм чагнах нь америкийн иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний нэг хэсэг юм гэж «Монд» сонинд шуугиант мэдэгдлийг нийтлэсэн үед Парист байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлжээ.

АНУ Аюулгүй байдлын хүрээний хууль ёсны ашиг сонирхол болон хувийн амьдралын халдашгүй эрхийг зөрчих талаархи холбоотнуудыхаа болгоомжлолын тэнцүү байдлыг хадгалахын тулд Францтай зөвлөлдөнө гэж Төрийн нарийн бичгийн дарга нэмж хэллээ.