Хятад улс 2020 он гэхэд Орост оруулах хөрөнгөө 12 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Хятадын Машин техникийн бүтээгдэхүүний экспорт, импортын худалдааны танхимын ерөнхийлөгч Жан Юйзин мэдэгдлээ.

Тэрээр Бээжинд ОХУ, БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын ХУ111 уулзалтын хүрээнд орос-хяадын үйлдвэр худалдааны бүлгийнхний эдийн засгийн форум дээр үг хэлэв. Эдүгээ Хятад улсаас дөнгөж 3,5 тэрбум доллар оросын эдийн засагт оруулж байгааг Жан Юйзин тэмдэглэжээ.

Энэ үзүүлэлтийг нэлээд дээшлүүлэхийн тулд оросын талаас эдийн засгийн хууль тогтоомжийг улам ил тод болгож, хятадын капитал оруулах уур амьсгалыг сайжруулах нь зайлшгүй чухал гэж тэрээр үзэж байна. Хятад улс Оростой хийж байгаа худалдааны өсөлтийн жил дутмын хурдыг 4,5 хувиас багагүй болгохыг хичээж байна.

Энэ он гарсаар хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0,5 хувиар унав. Хоёр орны удирдагчид бараа таваарын эргэлтийн жил дутмын хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум,2020 он гэхэд 200 тэрбум долларт хүргэх зорилт тавьсныг Жан Юйзин дурдлаа.

БНХАУ-д нийлүүлэх оросын нефтийг 2018 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх замаар байдлыг сайжруулж болно гэж хятадын шинжээч үзэж байна. Түүнчлэн оросын шатдаг хийг аль болох түргэн нийлүүлж эхлэнэ гэдэгт хятадын тал найдаж байна. Энэ тухай хэлэлцээрүүдэд энэ оныг дуустал гарын үсэг зурахаар төлөвлөжээ.