Хятадын компаниуд Оросын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх нүүрсний төслүүдийг үнэ дуудах худалдаанд оролцох төлевлөгөөтэй байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын байгаль орчны сайд Сергей Донской сэтгүүлчдэд мэдээлэв.

Хятадын компаниуд эдгээр төсөлд нэгдэх эсэх нь санал болгосон болзлоос шалтгаалахыг сайд тэмдэглэв. Донскойн хэлснээр үнэ дуудах худалдааг тодорхой этгээдэд биш нийтэд зориулна. Үүний өмнө Оросын энергийн яамнаас хятадын компаниудыг оролцуулж болом оросын нүүрсний төслүүдийг БНХАУ-ын улсын энергийн удирдах газарт явуулжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев орос-хятадын эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэх асуудлыг Бээжинд хятадын удирдлагатай авч үзэж хэлэлцэж байна. Оросын ерөнхий сайдын албан ёсны айчлал өнөөдөр эхэллээ.