Хятадын зүүн хойд нутагт орших томоохон хот Харбины агаар дахь хорт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс бараг 40 дахин илүү гарчээ гэж өнөөдөр орон нутгийн ХМХ мэдээлжээ. Зарим дүүрэгт өтгөн утаанаас болж зам дээр харах боломж 10 м байна. Харбины агаар их бохирдсоноос сургуулиудын хичээлийг хааж, зарим нэгэн замыг хаажээ. Шинжээчдийн үнэлгээгээр өвлийн өмнөх халаалтын сезон эхэлснээс өтгөн утаа үүссэн байна. Барилга байшинг нүүрсээр галладагаас болж атмосфер бохирдоход хүрчээ.