Оросын Волга мөрөн дээр орших томоохон хот Волгоградын нэг чиглэлийн автобус өнөөдөр дэлбэрсний улмаас хохирогчдын тоо 6 болж өсчээ. Урьд нь 4 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн билээ. 18 хүн дэлбэрэлтийн улмаас эмнэлэгт хүргэгджээ. Дэлбэрэлт болох үед автобусанд 40 гаруй хүн байжээ.

«Одоогийн байдлаар амь үрэгдсэн 6 хүний цогцос олдсон байна. Энэ болсон явдлын дагуу хүн амины хэргээр эрүүгийн хэрэг өдөөжээ» гэж Оросын Мөрдөн байцаах Хороонд сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Урьд нь дэлбэрэлт болсон шалтгаан автобусын хийн төхөөрөмж ажиллагаагүйтэй холбоотой гэж мэдээлсэн билээ. Гэсэн ч орон нутгийн хууль сахиулах байгууллагын эх сурвалж РИА Новости агентлагад, дэлбэрэлтийн шалтгаан дэлбэрэх төхөөрөмж байж магад гэж мэдэгджээ.