ОХУ-ыг Хятадтай холбох Амар мөрнийг дайруулан барих төмөр замын гүүрний барилгын ажил 2014 оны 2-р сард эхэлнэ гэж өнөөдөр ОХУ-ын зам тээврийн яам мэдээллээ. 2016 оны 12-р сард нээгдэх тус гүүр оросын Нижнеленинск суурин, хятадын Тунцзян хоёрын хооронд тавигдах юм. Түүний уртын хэмжээ 2 км гаран бөгөөд ОХУ-ын Алс Дорнод дахь цорын ганц төмрийн худрийн үйлдвэрлэгч, оросын IRC компаний захиалгаар тавигдах болно. Энэ нь АНДБН-ийн зах зээлд энэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацааг богиносгох боломжийг олгох юм.