АНУ-ын улсын өр өнгөрсөн пүрэв гаригт анх удаагаа 17 трлн. доллараас давж, өдөрт 328 млрд-аар нэмэгдэн, улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх талаар конгресст тохиролцоонд хүрсэний дараа 1 өдрийн дотор 17 триллион 27 млрд-д хүрчээ. Энэ тухай америкийн сангийн яамны сүүлийн нийтлүүлсэн мэдээлэл гэрчилж байгааг өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээлжээ. Улсын өрийн шинэ лимит АНУ-ын конгрессоор хараахан тогтоогдоогүй байна.

Хууль сахиулагчид Сангийн яаманд 2014 оны 2 сарын 7 хүртэл шаардлагатай хэмжээтэй мөнгийг олохыг даалгасан нь-яг энэ хугацаанд шинэ нөхцөл бүрэн зөвшөөрөгдөх ёстой юм. Өмнөх дээд хязгаарын хэмжээ 16,7 трлн. доллар байжээ. АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью «Нью-Йорк таймс» сонинд засгийн газрын ажлыг зогсооход хүргэж байдлыг «бараг дефолтод» хүргэх шахсан байдал давтагдахгүйн тулд конгрессчуудийг боломжтой бүхнийг хийхийг уриалан дууджээ.