ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх нар өнөөдөр Кремльд уулзаж хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны ирээдүйн талаар авч хэлэлцэх юм. Кремльд тухайлбал, энэ оны 6-р сард энэтхэгийн түшүүдийн захиалсан оросын үйлдвэрт барьсан бас нэг байлдааны усан онгоцыг энэтхэгийн талд шилжүүлснийг дурьджээ. 11-р сард Энэтхэгийн ТЦХ-д хунд авиа тээвэрлэгч усан онгоц «Викрамадитья»-г шилжүүлэн өгөхөөр төлөвлөсөн байна. Оросын талын үнэлснээр тавдугаар үеийн сөнөөгч, олон зорилгот тээврийн онгоц, далавчит пуужин «БраМос»-ыг бүтээх хамтын төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм.

Үүнээс гадна Кремльд Путин, Сингх нар Афганистан, Ойрх Дорнод, Хойд Африк, юуны өмнө Сирийн байдлыг уулзалт дээр хэлэлцэх болно.

Орос энэтхэгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үр дүнд орос-энэтхэгийн хамтын ажиллагаа болон олон улсын чухал асуудлаарх хоёр орны байр суурийг илэрхийлсэн хамтарсан мэдэгдлийг батлахаар төлөвлөжээ.

Энэтхэгийн ерөнхий сайдын Орост хийх албан ёсны айлчлал 10-р сарын 22 хүртэл үргэлжлэх юм.