Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Хятад улсад 10-р сарын 21-23-ны өдрүүдэд хийх албан ёсны айлчлалынхаа явцад хятадын түншүүдтэй худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа болон олон улсын ээдрээтэй асуудлуудыг авч хэлэлцэх юм. ОХУ-ын засгийн газрын тэргуун БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцяны урилгаар өнөөдөр Хятад улсад айлчлах болно. Айлчлалын гол цэг нь 10 сарын 22-нд Бээжинд болох Орос, Хятадын засгийн газрын тэргүүнүүдийн 18 дахь байнгын уулзалт байх юм. Хэлэлцээрийн явцад ерөнхий сайдууд хоёр орны хүмүүнлэгийн болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцэх болно.

Хоёр орнуудын хөрөнгө оруулалтын харилцан ажиллагааг хөгжүүлэх, харилцан худалдааны бүтцийг төгөлдөржүүлэх, хэмжээг ихэсгэхэд онцгой анхаарал тавихаар төлөвлөжээ. Уулзалтын үр дүнд Орос, Хятадын засгийн газрын тэргүүнүүд нилээд хэдэн хоёр талын баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Үндсэн чухал олон улсын сэдвүүдийн дунд-Ойрхи Дорнод, Хойд Америк дахь байдал, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх харилцан үйлдэл, төлөвлөж буй түүний зохицуулалтын тухай байх юм. 10 сарын 21-23-ны хооронд үргэлжлэх уулзалтынхаа явцад Медведев БНХАУ-ын бусад удидлагуудтай уулзаж, сүүлчийн өдөр БНХАУ-ын Аньхой мужийн Хэфей хотод ШУ, шинэ дэвшилтэт технологийн төвд зочлох юм.