Сирийн хямралыг зохицуулах «Женев-2» олон улсын чуулган сөрөг хүчний нөлөө бүхий төлөөлөгчдийн оролцоогүйгээр хуралдахгүй болохыг НҮБ, ЛАГ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими өнөөдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр сөрөг хүчин «сирийн ард түмний чухал бүрэдэхүүн» -ийг бүрдүүлдэг хэмээн Франс-пресс агентлаг уламжилж байна. Үндэсний сөрөг хүчин, Сирийн хувьсгалт хүчний эвслийн тэргүүдийн нэг болох Мустафа аль-Али өмнө нь тэрбээр «Женев-2»-т оролцож болзошгүй шийдвэрээ энэ сарын эцэс гэхэд гаргана гэж мэдэгдсэн юм.

Сирийн гадаад сөрөг хүчний томоохон бүлэглэл болох-Сирийн үндэсний зөвлөл чуулганд оролцохоос татгалзсан байна. Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Жорж Сабра Үндэсний эвсэл «Женев-2»-т оролцохыг зөвшөөрсөн тохиолдолд түүнээс гарна гэдгээ мэдээлжээ. Лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга чуулган 11 сарын 23-нд хуралдана гэж өнөөдөр мэдэгдсэн юм. Түүнийг дуудан хуралдуулах санаачлагыг Орос, АНУ гаргасан билээ.