АНУ-д үл мэдэгдэх этгээд «Тэнэг бүр ч илүү тэнэг 2» хошин шогийн бичлэг дээр 500 мянган долларын үнэтэй камерыг хулгайлжээ гэж өчигдөр мэдээллийн TMZ портал дээр мэдээлжээ. Энэ явдал Атланта хотод зураглаач үнэтэй камераа машиндаа үлдээж цоожлон, өглөөний цайгаа уухаар холдсон хооронд болсон байна.Цагдаагийн мэдээлснээр гэмт этгээд эзэнгүй орхисон машины цоожийг эвдэн камерыг аван оджээ. Камерын эрэлд тусламж хүсэн 5 мянган долларыг амалсан байна.

«Тэнэг бүр ч илүү тэнэг 2» хошин шог киноны нээлтийг ах дүү Фарелли 2014 онд хийхээр төлөвлөсөн юм. Киноны үргэлжлэл дэлгэцэнд эхний зурагнаас хойш 20 жилийн дараа гарах болно. Хоер кино хоёулаа итгэлт андууд болох Гарри, Ллойд нарын хошин адал явдлын тухай өгүүлэх юм. Тэдний дурд Жефф Дэниелс, Жим Керри нар тогложээ.